"Чингис хаан" музей гуравдугаар сарын 1-нээс эхлэн тав хоног иргэдэд үнэгүй үйлчилнэ

2024-02-28 16:02:00

Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг. Тус өдрүүдэд Чингис хаан үндэсний музей ч мөн иргэдэд үнэгүй үйлчлэхээр болжээ.

2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174,512 хүн музей үзсэн тоо бий. Үүний 30% нь хүүхэд байжээ. 

Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Тиймээс хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэхгүй байхыг "Чингис Хаан" үндэсний музейгээс анхааруулав.

Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейгээ үнэгүй үзүүлдэг. Хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай музейгээ хэдэн ч удаа үзэж болно.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.