ШУТИС малчин өрхийн оюутнуудад нэг сарын чөлөө олгоно

2024-02-23 15:23:00

Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас малчин өрхийн оюутнуудыг хичээлээс нь түр чөлөөлж байгаа талаар мэдэгдэл гаргасан байна. 

Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор оюутнуудмалчин өрхийн 1700 оюутнаас санал авахад 550 оюутан гэр бүлдээ туслах, дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай байгаагаа илэрхилйжээ. 

Тиймээс оюутныг өөрийнх нь хүсэлтийн дагуу  хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 22-нийг хүртэл дөрвөн долоо хоног хичээлээс түр чөлөөлж сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийхээр болсон байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.