Монгол Улсын Гавьяат малчин Д.Дашзэвэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2024-02-08 12:08:00

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Энэ үеэр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Монгол Улсын Гавьяат малчин Д.Дашзэвэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тэрбээр, 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө сум нэгдлээ тэргүүлж, мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хоршуулан хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган залуу малчдыг сурган бэлтгэж билээ. 

Д.Дашзэвэг "Улсын аварга малчин" эрхэм цолыг 2000-аад оны эхэн үед хүртэж байжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.