ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙГААД ХҮН АЛСАН ЧИНЬ ГАВЬЯА ЮУ?
2023-12-20 13:23:00
Утаа бол мөнгө, утаа бол баяжих боломж болсон бололтой. Боломжийг харж түлшний үйлдвэрийн мөнгөний авдрын түгжээг тайлсан ч утаагаа ялж чадаагүй Тавантолгой түлш компани том андуурчээ. Өөрсдийгөө чухам баатарлагаар төсөөлж утааг арилгаж Улаанбаатарын иргэдийг жаргалтай амьдралуухад үнэтэй хувь нэмэр оруулсан дараах гишүүдийг
- ТУЗ-ийн гишүүн Ж.Батбаясгалан 64 сая
- ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү 124 сая
- ТУЗ-ийн гишүүн Л.Гүнбилэг 114 сая
- ТУЗ-ийн гишүүн Б.Насантогтох 53 сая
- ТУЗ-ийн гишүүн Ш.Батсайхан 78 сая
- ТУЗ-ийн гишүүн Б.Анхбаяр 46 сая
- ТУЗ-ийн гишүүн Д.Цагаанөвгөн 27 сая
- ТУЗ-ийн гишүүн Н.Дэмбэрэл 57 сая
- ТУЗ-ийн гишүүн С.Зоригт 80 сая
- ТУЗ-ийн гишүүн Ц.Пүрэвхүү 78 сая
- ТУЗ-ийн гишүүн Х.Нурлат 72 сая
- ТУЗ-ийн гишүүн Б.Сүндэръяа 8 сая гэх мэтчилэн нийт 1.1 тэрбум төгрөгөөр шагнажээ. Гэтэл өчигдөр л гэхэд сайжруулсан нэртэй улам дордуулсан түлшнээс нь болж эрдэнэт хүний амь эрсдэж айл өрх голомтоо харлуулж ард үлдсэн хэдэн хүн нь голоо гогдуулж суухад өөрсдийгөө урамшуулаад сууж байх чинь ямар ичгүүргүй юм бэ?
Угтаа бол "Тавантолгой Түлш" ХХК нь утааг арилгаж шагнуулж урамшихаар сайн ажилаагүй гэдэг нь ч өнөөдөр тодорхоы болж байна. Жишээ нь төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил ихтэй. Бүүр Ерөнхий нягтлан нь нөхрийнхөө хувийн хадгаламжид компанийхаа мөнгөнөөс шилжүүлдэг ч байх шиг.
Шагнуулж болсон юм чинь шийтгүүлж болох биз. Угаартаж нас барсан хүн бүрийн амийг, утаанд хордож байгаа өдөр бүрийн тоогоор та нар хариуцлага хүлээ. Хордож, угаартаж, шатаж үхээд дууслаа ард түмэн чинь. KARMA IS REAL
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.