Х.Нямбаатарын иргэдийн халаас руу гараа дүрэх төлөвлөгөө

2023-11-24 15:34:00

Шинэ хотын дарга маань шинэ ажлаа хүлээж авахдаа нийслэл хотыг хөгжүүлж өөдлүүлэх биш ард иргэдээ татвар татаасаар дарамталж халаасыг нимгэлэх даалгавар авлаа гэж ойлгосон юм шиг байгаа юм. Шорвог төлөвлөгөөнүүд чинь үнэндээ ард иргэдэд дарамт болж байна даргаа.

Жишээ нь:

  • Автомашины албан татвар болон агаарын бохирдол болон зам ашигласны төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэхээр хуульчлах гэж байна. Ингэснээр таны автомашиндаа төлдөг татвар хоёр дахин нэмэгдэнэ. Мөн цахилгааны автомашинаас авах татварыг энгийн 2.0 мотортой автомашиныхтай тэнцүүлж нэмнэ.
  • Хувийн таксийг халахын тулд такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийг 5-10 сая төгрөгөөр олгоно. Энэ нь хот хооронд такси үйлчилгээ эрхлэгчдэд хамаатай бөгөөд 5-10 сая төгрөгийн төлбөр төлж байж энэ эрхийг авна. Хэрэв зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксинд явсан бол  үйлчилгээ хувь хүнийг 5 саяар төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно.
  • Авто тээврийн хэрэгслийн оношлогоог хийх тусгай зөвшөөрөл 5-15 саяын ханштай байна.
  • Зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулсан бол зогсоолын орлогыг хурааж, хувь хүнийг 1 сая, хуулийн этгээдийг 10 саяар торгоно.
  • Авто зам ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол нөхөн төлүүлж, нэмж торгууль тавихаар тусгажээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.