Таны хүүхдийн эрүүл мэндэд ХАР ТУГАЛГА ингэж нөлөөлдөг
2023-11-21 15:39:00
Таны хүүхдийн эрүүл мэндэд ХАР ТУГАЛГА ингэж нөлөөлдөг
Хар тугалга нь хүний биед огт байх ёсгүй хүнд метал. Гэтэл одоогоор гуравхан настай хүүхдийн цусанд 0,33мкг/дл илрээд байна. Энэ нь хүүхдийн мэдрэлийн системд өөрчлөлт оруулахуйц хэмжээнд аюултай гэсэн үг. Мэдрэлийн системд өөрчлөлт ороод зогсохгүй цус багадалт, сонсгол муудах зэрэг физиологийн эмгэг үүсэхэд хүртэл нөлөөлдөг байна.
Энэ хар тугалга гэх аюулт метал таны хүүхдийн цусанд бохир хөрс, агаарын бохирдолтой хотод амьсгалын замаар дамжин орж байгаа. Цаашлаад хар тугалгаар бохирдсон гараар дамжин хоол боловсруулах эрхтэн тогтолцоог гэмтээх аюултай.
Хар тугалга хүүхдийн мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хар тугалга хүүхдийн сэтгэн бодох чадвар буюу IQ-д хамгийн их гэмтэл учруулдаг. Харамсалтай нь хүүхдийн тархины эд эсүүд бусад эрхтэн шиг ургаж төлжих боломжгүй учир та хүүхдээ агаарын бохирдлоос хамгаалахаас өөр сонголтгүй.
Хар тугалга хүүхдийн дотоод шүүрлийн эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Тархи булчин болон эд эрхтнийг хүчилтөрөгчөөр хангадаг цусны улаан эсэнд хар тугалгын хэмжээ ихэсснээр цус багадалт үүсгэнэ.
Бөөр давсагны шүүх үйл ажиллагаанд муугаар нөлөөлж бөөрний архаг үрэвсэлд хүргэнэ.
Гэдэс дүүргэж, хоол боловсруулах замын өвчлөлд хүргэнэ. Цаг хугацааны явцад ясанд хуримтлагдаж ясны бат бэх байдлыг алдагдуулахаас гадна өсөлтийг удаашруулна. Мөн шүдний зөв хөгжлийг алдагдуулж шүд эрүү нүүрний эмгэг үүсгэдэг.
Тиймээс хар тугалгад өртөх магадлал хамгийн өндөр байдаг 0-6 насны хүүхдүүд жирэмсэн эмэгтэйчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах маск зүү гэж уриалахаас өөр дорвитой алхам байна уу?
Н.Цацрал
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.