Дэлхийн тогтвортой зам харилцааны форумд баяр хүргэв

2023-09-26 09:21:00

Өнөөдөр 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн тогтвортой зам харилцааны форумд баярын захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа, "Аюулгүй, дөхөм, өндөр үр ашигтай, ногоон, уужуу багтаамжтай, уян хатан, тогтвортой зам харилцааны систем бол нийгэм, эдийн засгийг чансаатай хөгжүүлэхэд хөшүүрэг болоод зогсохгүй зорчиход таатай, ачаа барааны тээвэрлэлт саадгүй үргэлжлэх боломж бүрдүүлнэ. Хятад улс эдүгээ зам харилцаа, дэд бүтцийн хүчирхэг гүрэн болох бүтээн байгуулалт хийж байна.

Цаашлаад дэлхий дахинтай замаар холбогдох хамтын ажиллагааг нэмэгдүүлж, өөрийн хөгжлөөр дэлхий нийтэд шинэ боломж олгох болно. Дэлхийн улсуудтай зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хуваалцах үзэл ойлголт баримталж, тогтвортой зам харилцааны хөгжлөөр дэлхийн олон ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээж, Дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна" гэв. Хятадын Зам тээврийн яамнаас зохион байгуулж буй “Тогтвортой зам харилцаа: Гар нийлэн хамтарч дэлхийн хөгжилд түлхэц үзүүлье” сэдэвт Дэлхийн тогтвортой зам харилцааны дээд хэмжээний форум өнөөдөр Бээжинд нээлтээ хийсэн юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.