Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох асуудлаар санал солилцжээ

2025-08-18 12:57:00

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.08.18/ Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Батлан хамгаалах яам болон Баянзүрх дүүргийн хамтын ажиллагаа, цаашид өргөжүүлэх үйл ажиллагаа, боломжийн талаар санал солилцжээ.

Уулзалтын үр дүнд, нэн тэргүүнд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох, Цэргийн төв эмнэлгийн хуучин болон шинэ байрыг холбосон хүзүүвч барилгыг барих асуудалд хоёр тал зөвшилцөж, хамтран ажиллах боломжийг судлах саналыг хүргүүлсэн байна.

Ингэснээр Баянзүрх дүүргийн 400,000 гаруй иргэн “Цэргийн төв эмнэлэг”-ийн мэргэшсэн тусламж үйлчилгээг авах, яаралтай тусламжийн хүртээмж нэмэгдэж, ачаалал ихтэй бусад улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, шинэ, хуучин байрыг нэгтгэсэн цогц эмнэлэг бий болох зэрэг олон талын үр дүн гарах боломжтой болох юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.