Хятад Арабын орнуудын экспо болов

2023-09-25 11:04:00

Хятад, Арабын орнуудын 6 дахь экспогийн ололт амжилтыг нийтлэх хурал Өнөөдөр, 9-р сарын 24-нд Нишягийн Хотон үндэстний өөртөө засах орны төв Иньчуань хотод боллоо.

Энэ удаагийн экспогийн “онцлох үйл явдал” нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг ихээр нэмэгдүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай, дижитал эдийн засаг, эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамтын ажиллагааны 403 үр дүнд хүрч, төлөвлөсөн хөрөнгө оруулалт худалдааны нийт хэмжээ 170 тэрбум 970 сая юаньд хүрчээ. Үүнд хамтын ажиллагааны 50 төсөл, хөрөнгө оруулалтын 218 төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 157,1 тэрбум юаньд хүрсэн бол 13.87 тэрбум юанийн худалдааны хэмжээ бүхий 135 худалдааны төсөл хамрагдсаныг мэдээнд дурджээ. 

Энэхүү экспо нь Саудын Араб, Йордан зэрэг улс орнуудад нийт 20 тэрбум 620 сая юаний өртөгтэй олон төрлийн 37 төслийг хэрэгжүүлэх, 3 тэрбум 600 сая юань бүхий дотоодын хөрөнгө оруулалтын 24 төслийг хэрэгжүүлэх гүүрийн үүрэг гүйцэтгэсэн байна. Экспогийн үеэр Иншягийн Ходон үндэстний өөртөө засах орны 115 тэрбум 900 сая юань бүхий олон төрлийн 271 төслийг танилцуулж, тус өөртөө засах орны аж ахуйн нэгжүүдийг Арабын орнуудад нийт 1 тэрбум 820 сая юанийн худалдааны 8 төсөл хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх юм байна. Мөн Орос, Герман зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай 8 аж ахуйн нэгж НХҮӨЗО-д 4.22 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.