Азийн ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Азийн спортын наадам

2023-09-25 11:01:00

9-р сарын 23-ны орой Хятадын Жэжян мужийн Ханжөү хотноо Азийн 19-р наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын үеэр усыг бүх талбайн гол элемент болгон ашиглаж, "Азийн түрлэг" гэдгийг онцолж, Хятад, Ази, дэлхий шинэ эриний нөхцөл байдалд давлагаа мэт урагшилж буйг илэрхийлжээ.

1990 оны Бээжингийн Азийн наадам, 2010 оны Гуанжөүгийн Азийн наадмын дараа Хятад улс гурав дахь удаагаа Азийн наадмыг зохион байгуулж буй нь энэ юм. Азийн олимпийн зөвлөлийн 45 гишүүн, 12 мянга гаруй тамирчин наадамд бүртгүүлжээ. Энэхүү арга хэмжээ нь Азийн бүс нутгийг бүхэлд нь хамарч, тамирчид Азийн уламжлалт спортын соёлыг өргөнөөр түгээх 40 том төрлөөр өрсөлдөх юм. "Хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон төрөлтэй, хамгийн өргөнөөр хамрагдсан" онцлог зүйл  нь Ханжөүгийн Азийн наадам бол Хятад улс, түүнчлэн  Азийн ард түмний хамтын хүлээлт, тууштай дэмжиж буйг харуулж байна.

Сүүлийн хэдэн арван жилд үндсэн тогтвортой байдлын ачаар Азийн эдийн засаг эрчимтэй хөгжиж, дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг эзэлж байна. 2023 онд Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд 70 гаруй хувийн хувь нэмэр оруулна гэж Олон улсын валютын сан төсөөлж байна. “Азийн гайхамшиг”-ийг бүтээх явцад Азийн наадам гэрч, оролцогч, дэмжигч нь болж байна.

Ази бол том гэр бүл бөгөөд эв нэгдэл нь Азийн наадмын анхны зорилгын нэг юм. 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотноо зохиогдсон Азийн анхны наадам Азийн олон орон колоничлолоос ангижирч, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсантай холбогдуулан зохион байгуулсан түүхтэй.

Балба улсын  Ерөнхий сайд  Пушпа Камал Дахал “Азийн наадам нь Азичуудын найрамдал, эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилготой” гэж хэлсэн байна. Олон улсын олимпийн хорооны гишүүн Хунин Патама хэлэхдээ, "Ханжөүгийн Азийн наадам спортын  гүүрээр  дамжуулан ойлголцол, солилцоог улам гүнзгийрүүлнэ" гэжээ.

 

Ази бол хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутаг бөгөөд соёл иргэншлийн солилцоо, бие биеэсээ туршлага суралцахыг дэмжих нь Азийн наадмын зөв утга учир юм. Азийн наадмын олон талт байдал, нээлттэй байдал, инновацийг дээдлэх соёл иргэншлийн хандлага үнэхээр гайхалтай байсан гэж гадаадын олон хэвлэлүүд онцолж байна. 

 

Спорт бол улс орныг гадаад ертөнцийнхөн харах цонх юм. Одоогийн байдлаар Жэжян муж хамтын хөгжил цэцэглэлтийн туршиц бүс байгуулж, Хятад маягийн шинэчлэлийн манлайлагч болж байна. Ханжөү бол Хятадын дижитал эдийн засгийн хамгийн идэвхтэй хотуудын нэг юм. Энэ удаагийн Азийн наадамд “Ухаалаг Азийн наадам”-ыг анх удаагаа зохион байгуулах үзэл баримтлалд хамруулсан юм.

"Түүхэн дэх хамгийн агуу Азийн наадмыг үзнэ гэдэгт би итгэж байна." Энэ бол Азийн Олимпийн зөвлөлийн даргын орлон гүйцэтгэгч Ража Рандхир Сингхийн Ханжөүгийн Азийн наадмаас хүлээж буй зүйл юм. Нээлтийн ёслолын өдөр нь Хятадын билгийн тооллын намрын хугастай тохиож, ургац хураалт, эв нэгдлийн бэлгэдэл болсон энэ өдөр Азийн наадмын галт бамбарыг асаахад Азийн том гэр бүл дахин нэгдэн цугларсан юм. Ирээдүйн 16 хоногт хүмүүс өндөр зэрэглэлийн спортын тэмцээн уралдаан сонирхох төдийгүй эв нэгдэл, нөхөрлөлийн хэлхээ холбоог улам чангалж, дорнын гоо сайхан, спортын ур чадварыг мэдрэх болно.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.