Хятадад хөрөнгө оруулахыг дэмжсэн багц арга хэмжээ зохиожээ

2023-09-22 11:19:00

Худалдааны яам өнөөдөр, 9 дүгээр сарын 21-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ он гарснаас хойш Худалдааны яам нь “гаднын хөрөнгийг оруулж ирэх”, “гадагшаа хөрөнгө оруулалт хийх”-ийг уялдуулахаар дамжин “Хөрөнгө оруулалтын Хятадын жил”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтыг татах багц арга хэмжээнүүдийг идэвхтэй өрнүүлсэн талаар хэвлэлийн төлөөлөгч танилцуулав.

 

Танилцуулснаас үзэхэд хариу тусгалын талаар гадаадын хөрөнгө оруулагчид маш их анхаарал хандуулж, оролцоо нь тасралтгүй нэмэгдэж, зарим нь хөрөнгө оруулахаар шийдэж, зарим нь Хятадын хөрөнгө оруулалтын зах зээлийг сайнд үзсэн байна.

 

Энэ арга хэмжээ нь үндэстэн дамнасан компаниудад ашигтай индэр ханган, Хятад улсын үйлдвэрлэлийн хүчин зүйлүүд, үйлдвэрлэлийн суурь, бизнес эрхлэлтийн орчинг бүх талаар харуулж, улс орнуудын хөрөнгө оруулагчид Хятадад ирэх, Хятад улсыг танин мэдэх, Хятадад хөрөнгө оруулахад зам суваг нээжээ. Үүний зэрэгцээ Хятад улсын асар том зах зээл, нээлттэй үүд хаалга улам өргөжиж буй нь шинэ боломж юм. Хятад улсын боловсронгуй үйлдвэрлэлийн гинжин, нийлүүлэлтийн гинжин нь компаниудад үйлдвэрлэлийн маш сайн суурийг хангаж буй тул гаднын хөрөнгө оруулагчид Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэхийг зорьж байна.

Уртнасан


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.