Зах зээлийн өрсөлдөөний өмнө өөртөө итгэлтэй байх ёстой
2023-09-21 09:52:00
Сүүлийн өдрүүдэд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашины талаар нөхөн олговрын эсрэг мөрдөн байцаалт явуулна гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Европ даяар ширүүн маргаан өрнөж байна.
Германы автомашины салбарынхан, энэ алхам нь тарифын дайн дэгдээж, тус улсын автомашины аж үйлдвэрийн урт хугацааны эрх ашгийг хохироох вий хэмээн түгшиж байна. Европын Холбооны энэ шийдвэр нь Европчууд шударга өрсөлдөөнөөс эмээж байгааг харууллаа хэмээн Барууны зарим хэвлэлийнхэн мэдээлжээ.
Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Европын холбооны хоёр том эдийн засаг болох Герман, Франц ЕХ-ны удирдагчдын зарласан шийдвэрт өөр өөр байр суурьтай байна. Францын засгийн газар болон автомашины үйлдвэрүүд ЕХ-ны холбогдох бодлого хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа бол Германы автомашины салбарын Хятад улс дахь ашиг хохирох эрсдэлтэй учраас энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Ерөнхийдөө ЕХ-ны холбогдох бодлого нь Европын бүх нийтийн ашиг сонирхлыг төлөөлж чадаагүйг энэ жишээ бүрэн харууллаа. "Улс төрийн хүчин зүйл" нөлөөлсөн гэж Германы "Эдийн засгийн долоо хоногийн сэтгүүл " энэ тухай мэдээлжээ.
Цахилгаан хөдөлгүүрт автомашин нь Европын зах зээлд ихээр өрсөлдөж байгаа бөгөөд Хятадын бүтээгдэхүүн ЕХ-ны зах зээлийн 8 орчим хувийг эзэлж байна. Үнэ ханшийн хувьд Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашины гол брэндүүдийн Европ дахь борлуулалтын үнэ нь дотоодынхоосоо үнэтэй байдаг.
Сүүлийн жилүүдэд Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэр шинийг эрэлхийлсэн судалгаа, хөгжлийг ахиулсаар байгаа бөгөөд Хятадын холбогдох аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь бусад орноос илүү бүрэн гүйцэд болж байна. Шинэ эрчим хүчний автомашины талаар Европ харин Хятад Америк зэрэг улс орноос хоцрогдсон байна. Иймд Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашин Европын зах зээлийг эзлэхээс эмээсэн нь харин энэ удаагийн мөрдөн байцаалтын жинхэнэ зорилго байж магадгүй. Хятад улс Европын автомашины компаниудын хувьд чухал зах зээл байсаар ирсэн. Хятадын засгийн газар тэднийг дотоодын зах зээлд нэвтрэхэд саад тотгор учруулаагүй тул асар их ашиг орлогынх нь баталгаа болж байна. Европ "шударга өрсөлдөөн" хэмээх далбаан дор харин худалдааны ивээх үзэл баримталж байгаа нь энэ юм.
Чухамдаа Европ бол дэлхийн автомашины үйлдвэрлэлийн чухал бааз, брэндийн хүчин, авьяас чадвар, технологийн баялаг туршлагатай тул цахилгаан автомашины үйлдвэрлэлийг хүчирхэг, том болгох олон таатай нөхцөлтэй юм.
Хятад Европын автомашины үйлдвэрлэлийг авч үзвэл, хоёр тал хамтын ажиллагаа, нийтлэг ашиг сонирхлын өргөн орон зайтай байна. Сүүлийн жилүүдэд BMW, Volkswagen зэрэг Европын автомашины компаниуд Хятад дахь шинэ эрчим хүчний автомашины бизнесээ өргөжүүлж, Хятадын компаниудтай түншлэлийн харилцаа тогтоон, батерейны технологитой болж, Хятадын зах зээлд орон байраа эзэлж байгаа юм.
Эх сурвалжид мэдээлснээр, ЕХ-ноос Хятадад чиглүүлсэн нөхөн олговрын эсрэг мөрдөн байцаалт нь хэдэн сар үргэлжилж магадгүй. Энэ нь Европын хувьд бол алдаагаа засах цаг боломж өгч байгаа явдал юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.