Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

2023-09-21 09:49:00

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна.

 

Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс ерөнхий ассамблейн чуулганы олон хуралд “Дэлхийн өмнөд”-ийн гишүүний шаардлага, үзэл баримтлалаа илэрхийллээ.

 

Шинэ зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын нэгдсэн цогцыг “Дэлхийн өмнөд” гэж нэрлэж байна. Сүүлийн жилүүдэд энэ ухагдахуун Америк тэргүүтэй өрнөдийн хурал чуулган, албаны баримт бичигт олонтаа дурдагдах болж, олон улсын улс төрийн байнга яригддаг халуун үг болжээ. Холбогдох мэргэжилтэн хэлэхдээ, Америк тэргүүтэй өрнөдийнхөн “Дэлхийн өмнөд” үзэл ойлголтыг хэрэгсэл болгож, Хятад улсыг үүний гадна ялган орхиж, Хятад улсын хөгжиж буй орны статусыг үгүйхийж, хөгжиж буй орнуудыг талцуулан, өндөр хөгжилтэй орнуудын хувийн ашиг сонирхол, ноёрхлыг хамгаалахаар оролдож байна гэлээ.

 

Америк тэргүүтэй өрнөдийн энэ талцуулах арга оролдлого нь бүтэх үү? Үүнд саяхан хуралдсан “77 орны бүлэг болон Хятад улс”-ын дээд хэмжээний уулзалт тодорхой хариултыг өгсөн. Тухайлбал, тус уулзалтаар “Гаванагийн тунхаглал” баталж, Хятад улсын олон үзэл ойлголт, баримтлалыг тунхаглалд хамруулж, дэлхийн хөгжил ба хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц болгон бүтээн байгуулахыг урагш ахиулахын тулд холбогдох талууд хүчин зүтгэх ёстой гэж дурдсан.

 

Энэ бол “Дэлхийн өмнөд”-ийнхний уламжилсан эв нэгдэн хүчирхэгжихийн дохио бөгөөд Хятад улс бол “Дэлхийн өмнөд”-ийн ердийн гишүүн мөн гэдгийг ахин гэрчиллээ. Түүхэнд Хятад улс өрнөдийн урт хугацааны түрэмгийлэл колоничлолд өртөж, өргөн олон Ази Африкийн орнуудтай мөр зэрэгцэн тэмцэж, улс орны тусгаар тогтнол, үндэстний эрх чөлөөг олох явцдаа гүн зузаан найрамдлыг байгуулсан билээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа НҮБ дахь хууль ёсны суудлаа сэргээх явцад өргөн олон Ази, Африкийн орнууд хамгийн гол туслалцаа дэмжлэгийг олгосон. Хамтдаа хичээсэн, хувь заяагаа нэгтгэсэн эдгээр түүх нь “Дэлхийн өмнөд” бол Хятад улсын ердийн шинж чанар болохыг шийдсэн юм.

Өдгөө Хятад улс нь бусад хөгжиж буй орнуудтай адилаар хөгжил, сэргэн мандалтын төлөө хичээн урагшилж байна. Хятад улс хэдийгээр дэлхийн хоёрдогч том эдийн засгийн цогц боловч 2022 оны байдлаар хүн тутамд ногдох ДНБ 12741 ам.доллар байгаа нь хөгжингүй эдийн засгийн цогцын 1/5, АНУ-ын 1/6 -тай тэнцэх юм. 2021 оны байдлаар Хятад улсын хүн тутмын дундаж орлого дэлхийд 68-рт бичигдэж, хүн төрөлхтний хөгжлийн индексээр дэлхийд 79-рт жагссан нь гол гол хөгжиж буй орнуудын жагсаалттай их төлөв адил байна. Хятад улс бол талуудын нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хамгийн том хөгжиж буй орон болохыг үүнээс харж болно.

“Дэлхийн өмнөд”-ийн орнууд бол хөгжлийн замнал дахь зам нэгтнүүд тул өөр өөрсдийн боломжоор дэмжлэг туслалцаа хангах нь зүйтэй гэж Хятадын тал үзэж байна. Өнөө Хятад улс 160 гаруй улс оронд хөгжлийн туслалцаа дэмжлэг олгож, 150 гаруй орнуудтай “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж, 100 гаруй орон, олон улсын байгууллагатай хамтдаа Дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагааг урагш ахиулж байна. Хятадын тал бас Дэлхийн хөгжил хийгээд өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны санг байгуулж, тусгай санхүүжилт гаргаж Дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж байна. Эдгээр нь, хөгжиж буй орнуудад туслан хамтын хөгжилд хүрэхийг зорьсон Хятад улсын чин үнэнч сэтгэл, үүрэг хариуцлагыг харуулж байна гэж шинжээчид үзжээ.

Өнөөгийн дэлхий тайван бус байна. Ганц талт үзэл, ноёрхогч үзэл толгой өндийж, хөгжиж буй орнуудын зүй ёсны эрх ашгийг ноцтой хохироож байна. Хятад улс зэрэг “Дэлхийн өмнөд”-ийн орнууд шударга ёсыг хамгаалан, глобал засаглалын өөрчлөлт илүү шударга зүй зохистой чиглэлд өрнөхийг эрмэлзэж байна. “Украины хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх тухай Хятад улсын байр суурь” баримт бичиг нийтэлсэн, БРИКС-ын хамтын ажиллагааны механизм гишүүнээ нэмэхийг эхлүүлсэн бөгөөд урагш ахиулсан, түүнчлэн Африкийн Холбоо G20-д элсэхийг хамгийн түрүүнд дэмжсэн зэргийг дурдахад, Хятад улс ямагт олон улсын хамтын нийгэмлэгт шударга үг хэлж, шударга үйл хэрэг бүтээж, олон талт үзлийн хүчин чадлыг өргөжүүлж, “Дэлхийн өмнөд”-ийн олон улс дахь үг хэлэх эрхийг нэмэгдүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалж байна.

Замнасан энэ замналд, бие даан эзэн мэдсэн улс төрийн үндэс суурь, хөгжил, сэргэн мандалтын түүхэн үүрэг зорилго, шударга ёсыг хамгаалах хамтын үзэл баримтлал нь “Дэлхийн өмнөд”-өд Хятад улс үгүйгээр болшгүй гэдгийг шийдсэн. Америк тэргүүтэй өрнөдийнхөн хэчнээн дуулиан гаргалаа гээд хоёрыг салган талцуулж чадахгүй. Саяхан Хятадын тал дэлхийн өмнөдийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, хамтын хөгжлийн шинэ эринийг хамтдаа бүтээхийг дурдсан. Үүнээс,“Дэлхийн өмнөд”-ийн нөлөөлөх чадвар тасралтгүй эрчимжиж, глобал засаглалд шинэ төлөв байдал авчирна гэдгийг төсөөлж болох юм. Харин Хятад улс хөгжөөд ямар түвшинд хүрчихлээ гээд хэзээ ямагт “Дэлхийн өмнөд”-ийн ердийн гишүүн байх бөгөөд хөгжиж буй орнуудын том гэр бүлийн үүрдийн нэгэн гишүүн байх болно.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.