Хятад-АСЕАН-ы экспогийн нээлтэд Ли Чян оролцлоо
2023-09-20 09:41:00
Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян өчигдөр, 17-нд Наньнин хотноо Хятад-АСЕАН-ы 20 дахь экспо, Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцож үг хэлжээ.
Уг арга хэмжээнд Камбожийн ерөнхий сайд Хун Манай, Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим, Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Трин, Индонезийн дэд ерөнхийлөгч Маруф Амин, Тайландын ерөнхий сайдын орлогч бөгөөд Худалдааны сайд Путан зэрэг гадаадын удирдагчид, төрийн өндөр албан тушаалтнууд, түүнчлэн АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Гао Жинхун болон Хятад, АСЕАН-ы орнуудын худалдааны салбарын 1200 шахам төлөөлөгч оролцож байна.
Ерөнхий сайд Ли Чян хэлэхдээ, Хятад, АСЕАН-ы харилцаа нь Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн амжилттай жишиг юм. Энэ нь хоёр талын хамтын хүчин чармайлт дор бий болсон. Ши Жиньпин даргын онцлон дурдсанчлан "дотно, чин үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай харилцааны үндсэн дээр бий болсон" гэж хэлж болно. Иймээс бид энэ байдлаа үргэлжлүүлэн бэхжүүлэх ёстой гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.