Хүннү гүрний өлгий нутагт "Бидний бахархал" өрнөлөө

2023-09-18 16:12:00

Эртний төрт улсуудын буурийг сахиж гурван мянганыг туулж, орчин цагт зууныг элээсэн үүх, түүхтэй Архангай аймгийн Өндөр-Улаан суманд "Бидний бахархал" төсөл, Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүнийг Өндөр-Улаан сумын Засаг дарга Ю.Баасанжаргал, ЗДТГ-ын дарга С.Вандандулам нарын сумын удирдлагууд хүлээн авч, сумын иргэд "Бидний бахархал" төслийн арга хэмжээнд идэвхтэй оролцов.

May be an image of 1 person and daisБатлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн жавхаалаг дайчдын хийморьлог алхаа, 186 дугаар ангийн хөгжимчин дайчдын өглөөний дуут жагсаал сумын шинэ өглөөг эхлүүлж, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолт, үдшийн цэнгүүнээр иргэдийн сэтгэлийг баясгаж, ҮБХИС, "Алдар" спорт хороо, Монгол цэргийн музейн үзэсгэлэн дэлгэгдэж, Батлан хамгаалахын Төв архивын лавлагаа, "Соёмбо" редакц сонины тусгай дугаарыг уншигчдадаа хүргэж, хүүхэд багачуудын дунд "Зураг зуръя" гар зургийн уралдааныг зохион байгуулж өндөрлөлөө.

Уул усны диваажин гэгддэг тус сумаас төрсөн алдартнуудаас Хөдөлмөрийн баатар Н.Намжиг, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гонгоржав, гавьяат багш, Улсын Их Хурлын дарга асан С.Төмөр-Очир, Гавьяат багш, төр нийгмийн зүтгэлтэн С.Ламбаа, нэрт яруу найрагч Ч.Мягмарсүрэн, Улсын начин Р.Цоггэрэл, Пауэрлифтингийн Дэлхийн аварга Ц.Баярхүү нарын олон хүн Монгол орондоо төдийгүй дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулж явна.

May be an image of 6 people and fireУугуул нутгийн хүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт Н.Цүлтэмийн бүтээлд олонтаа дүрслэгддэг нүдэнд дулаахан хайрхан, Дэжидлха уул, нутгийнхны шүтлэгт Батцагаан овоогоо хараалан орших энэ сумынхан сарлаг голдуу үхэр сүргийн өтгөн шаргал сүүгээр хийсэн төрөл бүрийн цагаан идээгээрээ шагшигддаг. Ялангуяа тавгийн идээ засахад зориулагдсан түүхий сүүний бяслагтай ширгээсэн ааруулаараа алдартай. Хэдхэн жилийн өмнө дөрвөн түмэн сарлагийн баяраа хийж байсан нутгийнхны бахархал нь яахын аргагүй энэ сүрлэг амьтан ажээ.

May be an image of 2 peopleЭх сурвалж: "Соёмбо" редакц


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.