Хятад, Венесуэлийн харилцаа улам бэхжиж байна

2023-09-15 11:23:00

"Түүхэн айлчлал", "Хятад-Венесуэлийн харилцаа 24 цагийн турш үл өөрчлөгдөх стратегийн түншлэлийн харилцаанд шилжлээ", "Олон арван хамтын ажиллагааны гэрээ үзэглэв"... 14-нд Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөх үед Латин Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр түлхүүр үгнүүдийг мэдээлж байлаа.

Мадуро БНХАУ-д хийж буй гурав дахь төрийн айлчлал, ерөнхийлөгчийн хувиар Хятадад тав дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Мадуротой хэлэлцээ хийх үеэр хэлэхдээ, Хятад, Венесуэлийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг бүх цаг үеийн стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах нь хоёр орны ард түмний нийтлэг хүлээлт, түүхэн хөгжлийн ерөнхий хандлагад нийцэж байна гэжээ. Хоёр орны харилцааг сайжруулж шат ахиулсан, уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл нийтэлсэн, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурж, Мадурогийн айлчлалыг Латин Америкийн мэдээллийн агентлаг "үр дүнтэй айлчлал болсон" гэж үнэлсэн байна.

 

Хятад, Венесуэлийн хоорондын солилцооны тухай ярих юм бол 1840-өөд онд Хятадууд далай тэнгис гатлан Венесуэлд очсон үетэй холбоотой. 1974 оны 6-р сарын 28-нд Хятад, Венесуэл хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хоёр улс олон улсын тавцанд өгсөж уруудах үеийг туулж, "төмөр" мэт бат бөх нөхөрлөлийг бий болгосон байдаг.

 

Мадурогийн айлчлалаас харахад тэрээр долоо хоногийн дотор дөрвөн газартай танилцаж, Хятад маягийн шинэчлэлийн ололт амжилт, туршлагад анхаарлаа хандуулжээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Венесуэл улс "Эдийн засгийн тусгай бүсийн байгуулалтын хууль"-ийг баталж, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулж эхэлсэн. Мадурогийн Хятадад хийх айлчлалын эхний өртөө бол Хятадын шинэчлэл, нээлттэй байдлын “цонх” хэмээгддэг Шэньжэнь хот юм. Тэрээр ойрын хэдэн долоо хоногт эдийн засгийн тусгай бүс байгуулах дэвшилтэт туршлагаас суралцахаар олон төлөөлөгчийг Хятадад томилохоо мэдэгдэю. Шанхайд тэрээр 11-р сард болох Хятадын олон улсын импортын экспод үндэсний "бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн төлөөлөл"-лийг илгээж, эдийн засгийг төрөлжүүлэх шинэ хөрөнгө оруулалт татах болно гэжээ. Шандунд Мадуро энэ бүс нутгийг Венесуэлийн зүүн хэсэгт орших Анзоатеги, Монагас зэрэг газрын тосны мужуудыг хөгжүүлэх загвар болгон ашиглах бодолтой байгаагаа мэдэгдэв. Тэрээр “БНХАУ-д айлчлах үеэр миний харсан, сонссон бүхэн Хятадын хөгжил дэвшил, хүч чадлыг бүрэн харуулсан” гэжээ.

Тоо баримтаас үзвэл, 2023 оны эхний хагаст Хятад, Венесуэлийн хоёр талын худалдааны хэмжээ 1 тэрбум 918 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16%-иар өссөн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Хятад улс Венесуэлийн өндөр чанартай тусгай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамгийн сүүлд тохиролцсон хэлэлцээрийн дагуу Венесуэлийн кофе, авокадо зэрэг бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн хоолны ширээн дээр тавигдах боломж бүрдлээ. Түүнчлэн, энэ оны 7-р сард Венесуэль улс Хятадын санаачилсан олон улсын сарны шинжлэх ухааны судалгааны станцын хамтын ажиллагаанд нэгдсэн Америк тивийн анхны орон болсон нь Хятад, Венесуэл хоёр "хамтын хөгжлийн сайн түнш" гэдгийг илүү тод баталж байна.

 

Бүс нутгийн үүднээс авч үзвэл, Хятад, Венесуэлийн харилцаа сайжирч, шат ахих нь Хятад, Латин Америкийн харилцааны өндөр чанартай хөгжлөөс салж чадахгүй юм. Бразилийн ерөнхийлөгч Лула энэ оны 4-р сард улс төр, бизнесийн томоохон төлөөлөгчдийн хамт Хятадад айлчлахаас эхлээд Гондурасын ерөнхийлөгч Кастро 6-р сард Хятадад хийсэн айлчлал, Хятад, Латин Америкийн олон орны чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах үйл явц түргэсэж байгаа нь Хятад-Латин Америкийн нэгдмэл цогц улам гүнзгийрч, илүү ажил хэрэгч болж буйн гэрч юм.

 

Ирэх жил Хятад-CELAC-ын форум байгуулагдсаны 10 жилийн ой, Хятад, Венесуэлийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Мадуро Шаньдунд Бээжинг зорьсон хурдны галт тэргэнд суухдаа "Бид ирээдүйг угтан авахын тулд Хятадын нийслэл Бээжин хотыг зорьж галт тэргээр аялж байна. Цаашид Хятад, Венесуэлийн "төмөр мэт бат бэх харилцаа нь хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусыг бий болгож, Хятад Латин Америкийн хамтын ажиллагаанд илүү үр өгөөж хүртээх болно гэсэн юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.