Наймдугаар сарын эдийн засгийн үзүүлэлт эерэг гарчээ
2023-09-13 15:23:00
Энэ оны долдугаар сард Хятадын эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд уналттай байв. Засгийн газар эдийн засгаа дэмжих цогц арга хэмжээ хэрэгжүүлсний дүнд наймдугаар сарын гол үзүүлэлтүүд эерэг гарч байна.
Саяхан нийтэлсэн банк санхүү, импорт экспортын тоо баримтаас харвал, 8 дугаар сард юанийн зээл 1 их наяд 360 тэрбумаар нэмэгджээ. Энэ нь өмнөх долоон сарынхаас 1 их наяд юаниар нэмэгдсэн бөгөөд зах зээлийн итгэл сэргэж, эдийн засгийн төлөв сайжирч буйг харуулж байна.
Нийгмийн хөрөнгө хуримтлалын хэмжээ 3 их наяд 120 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 631 тэрбум 600 сая юаниар нэмэгдэж, бодит эдийн засгийг дэмжих эрч хүч нэмэгдлээ. Тухайн сард импорт экспортын уналт зохих хэмжээгээр багасаж, гадаад худалдаа сайжрах төлөв ажиглагдаж байна. Жижиглэнгийн барааны худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 3.95 хувь нэмэгдэж, өмнөх сараас өсчээ. Зуны улирлын хэрэглээг тэлэх бодлогын нөлөөгөөр дотоодын хэрэглээ сайжрах хандлагатай байна. Зам тээвэр, зочид буудал, гуанз ресторан, соёл аялал жуулчлалын бизнес хоёр сар дараалан 55 хувьтай гарч байна.
Бээжин их сургуулийн улс ардын эдийн засгийн судалгааны төвийн тайланд, "хэдийгээр зах зээлд мөнгө нийлүүлж, эдийн засгийг дайчлах бодлого явуулж хөрөнгө оруулалтад сайн байгаа ч Хятадын орон сууц үл хөдлөхийн хөрөнгө оруулалт тааруухан хэвээр байна" гэжээ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын тухайд хэт халуун өдрүүд, борооны улирал дуусч байгаа тул барилгын ажил хурдтай өрнөж, тус салбарын бизнесийн үзүүлэлт өмнөх 7 сараас 2.6 нэгж нэмэгдэж, асфальт, цементийн хэрэглээ хоёр сар дараалан өсч, чулуу бутлах машины ашиглалт нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн PMI үзүүлэлт өнгөрсөн долдугаар сард 55.1 хувь байсан бол наймдугаар сард 55.6 хувь болж нэмэгджээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.