Ногоон бүс ба замыг хамтдаа цогцлооё
2023-09-13 15:20:00
Энэ онд Хятадын "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ой тохионо. Энэ арван жилийн түүхээс харвал "Бүс ба зам" эдийн засгийн хөгжлийн зам төдийгүй, ногоон хөгжлийн зам болж өргөжиж байна.
ХКН-ын 20-р хурал ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах бодлого зарлаж, үзэсгэлэнт ногоон дэлхий бүтээх талаар санал дэвшүүлсэн. Ингэснээр ногоон бүс ба зам байгуулах ерөнхий бодлогыг тодорхойлж, чиглүүлж өгсөн юм.
Энэ нь ногоон хөгжлийг ахиулж, экологийн соёл иргэншлийг сайжруулж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулж, даян дэлхийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал юм. Ногоон хөгжил бол "Бүс за Зам"-ын чансаатай хөгжлийн зүг чиг тул ойлголтоо нэгтгэж, ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон зам тээвэр зэрэг хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай юм. Дэлхийн экологийн асуудал хүндэрч байна. Тэр хэрээр олон орны тогтвортой хөгжлийн чухал нийтлэг ойлголт нь ногоон хөгжил болж байна.
Экологийн соёл иргэншил, ногоон хөгжлийг тууштай ахиулж, ногоон технологи дэлгэрүүлж, ногоон хөрөнгө оруулалт хийж, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих нь дэлхийн тогтвортой хөгжилд шинэ хөдөлгөх хүч болно. Хөрш орнуудтайгаа байгаль дэлхийд ээлтэй зам харилцаа дэд бүтэц хөгжүүлэх туршлагаа хуваалцана.
Байгаль орчинд ээлтэй дэд бүтэц байгуулж, цар уурын өөрчлөлттэй эрчимтэй хамтран тэмцэж, хүн байгалийн харилцааг улам нягт холбож, улс орон хоорондын эко хамтын ажиллагааг Хятад улс өөрийн оюун ухааныг хандивлахад бэлэн байна.
Сүүлийн арван жилд ногоон бүс ба замын байгуулалт их амжилтад хүрсэн. Дэд бүтэц, эрчим хүч, банк санхүүгийн салбар ногоон хөгжлийг дэмжиж, экологи болон цаг уурын олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, "Бүс ба Зам" дагуух орнуудтай ногоон хөгжлийн мэдээллээ Хятад улс хуваалцаж ирсэн юм. Ногоон бүс ба зам байгуулах үндэсний стандартыг холбох, хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг баталгаажуулах, гадаадтай хамтран ажиллах компаниудын ногоон хөгжлийг үүрэг хариуцлага болгож чанэгатгах шаардлагатай байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.