Хосмог сургалтын тогтолцооны үзэл баримтлал боловсруулах ОУ-ын зөвлөхийг хүлээн авч уулзав

2023-09-13 10:03:00

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хосмог сургалтын тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлогт тохирсон системийн зураглалыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр боловсруулж байна. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ажлын байранд дагалдан суралцах энэхүү хосмог тогтолцоонд оролцогч талуудын чиг, үүргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай юм. Хосмог сургалтын тогтолцоог нэвтрүүлснээр хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын зөрүү арилах бөгөөд ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн ажлын байран дахь сургалтыг зохион байгуулах юм.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.