Африкийн холбоо G20-д элссэнээр дэлхийд юу авчрах вэ?
2023-09-12 12:32:00
G20-ийн Шинэ Делигийн дээд хэмжээний уулзалт 10-ны өдөр өндөрлөв. Уулзалтын нэг чухал үр дүн гэвэл, талууд Африкийн холбоог G20-ийн албан ёсны гишүүнээр элссэн болно. Ингэснээр энэ механизмд Африк тивээс зөвхөн Өмнөд Африкийн нэг л орон гишүүнээр байсан түүхийг эцэслүүлсэн байна.
Мөн Африкийн холбоо нь Европын холбооны дараа G20-д нэгдсэн бүс нутгийн хоёр дахь байгууллага болжээ. Энэ нь Африкийн холбоо болон Африкийн орнуудын урт хугацааны хүчин чармайлтын үр дүн бөгөөд бас дэлхийн бүтцийн хувьсал, гадаад хүчний дэмжлэгтэй салшгүй холбоотой юм.
Африкийн холбоо нь 2002 онд байгуулагдсан бөгөөд Африкийн 55 орноос бүрдсэн өргөн төлөөлөлтэй. “Африкийн Холбооны дүрэм”-д зааснаар, "Африкийн хамтын байр суурь болон ашиг сонирхлыг хамгаалах", "Африк дэлхийн үйл хэрэгт зохих үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх" нь Африкийн холбооны чухал үүрэг юм. Сүүлийн жилүүдэд Африкийн холбоо олон улсын тавцанд Африкийн нийт ашиг сонирхлыг төлөөлөхийн тулд шаргуу ажиллаж, дэлхийн эдийн засгийн удирдлагын чухал платформ болох G20-д нэгдэхийг эрмэлзэж, үүний төлөө долоон жилийн турш шаргуу ажилласан байна.
Африкийн эдийн засаг дэлхийтэй тасралтгүй уялдан нэгдснээр, Африк дэлхийн үйл хэрэгт оролцох байдал мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Африкийн холбоо G20-д нэгдэх үйл явцыг ахиулахад Хятад улс гол үүрэг гүйцэтгэсэн гэж гадныхан нийтэм үздэг.
Хятад улс Африкийн орнуудын сайн найзын хувьд, Африкийн орнууд болон Африкийн холбоо олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжиж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн талаарх асуудал дээр Африкийн шаардлагыг эн тэргүүнд шийдвэрлэхийг дэмжсээр ирсэн юм, мөн Африкийн холбоо G20-д нэгдэхийг эн тэргүүнд дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн юм. Саяхан Өмнөд Африкт болсон Хятад Африкийн удирдагчдын яриа уулзалтын үеэр, Африкийн холбоо G20-ийн гишүүн болоход идэвхтэй түлхэц үзүүлнэ гэдгээ Хятад улс дахин онцолсон юм.
G20 бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал форум юм. Дэлхийн 55 орны төлөөлөл, 1.4 тэрбум гаруй хүн амтай Африкийн холбоо G20-д нэгдвэл Африк болон дэлхийд юу авчрах вэ?
Африк бол хөгжиж буй орнууд хамгийн олон, хөгжлийн асар их нөөцтэй эх хуурай юм. Одоогоор Африк тивд чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг эрчимжүүлж байна. G20-д нэгдсэний дараа, Африк тив дэлхийн томоохон эдийн засгуудтай макро санхүү эдний засгийн бодлогын талаар харилцах, зохицуулах чухал зам сувагтай болсон байна. Энэ нь Африкийн орнууд одоогоор нүүрлээд байгаа өрийн эрсдэл, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг сорилтуудыг даван туулахад тустай юм.
БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмыг "өргөжүүлсний" дараа, G20-д Африкийн холбоо элссэн нь "Дэлхийн өмнөд нутаг"-ийн хүч чадлын хөгжил, өсөлтийн бас нэгэн чухал үйл явдал болж байна. Африкийн ихэнх улс орнууд стратегийн тусгаар тогтнолыг баримталж, дэлхийн засаглалд илүү идэвхтэй оролцож байгаа нь олон улсын хамтын нийгэмлэг энх тайван, хөгжил, аюулгүй байдлын алдагдлыг даван туулахад ашигтай хэмээн зарим шинжээч үзэж байна. Үүний зэрэгцээ эмх замбараагүй байдал, хувьсан өөрчлөгдөж буй байдал хослон холилдсон ертөнцөд "Дэлхийн өмнөд нутаг"-ийн орнууд дуу хоолойгоо нэмэгдүүлж, олон талт үзлийн хүчийг бэхжүүлсэн байна, эдгээр нь ноёрхогч үзэл болон хүчирхэг улс төрийг хазаарлан хориглох болно.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.