БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газрын төлөөлөгчид албан айлчлал хийлээ

2023-09-12 10:26:00

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэгү хотын цагдаагийн газар хоорондын харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийн хүрээнд тус цагдаагийн удирдах газарт Тэгү хотын цагдаагийн газрын Шүүх, шинжилгээний хэлтсийн зочид төлөөлөгчид энэ 09 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэгү хотын цагдаагийн газрын зочид төлөөлөгчдийг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон холбогдох албан тушаалтнууд Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүлээн авч, хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

 

Энэ удаагийн айлчлалаар тус цагдаагийн удирдах газрын харьяа, газар, хэлтэс, дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мөрдөгч нарт дээрх улсын цагдаагийн газрын шинжилгээний хэлтсийн ахлах байцаагч Лий Манбүү (Lee Manwkoo), Лий Сэнхүн (Lee Seunghoon) нарын мэргэшсэн шинжээчид гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх, хэрхэн зохион байгуулах, нотлох баримт бэхжүүлэх, харилцан туршлага судлах, мэдээ, мэдээлэл солилцох, шинэ техник, технологийг ашиглах зэрэг олон талт сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.