Ли Чян “Их 20"-ийн удирдагчдын уулзалтын гуравдахь хуралд оролцжээ
2023-09-11 11:08:00
Орон нутгийн цагаар 10-ний үдээс өмнө Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян “Их 20"-ийн удирдагчдын 18 дахь уулзалтын гуравдахь хуралд оролцож үг хэллээ.
Ерөнхий сайд хэлэхдээ, энэ хурлын гол сэдэв бол “адил нэгэн ирээдүй". Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхээс үзэхэд, сайнтай муутай, саар хэцүү аль ч үед сайн сайхан ирээдүйн төлөө тэмцэх хүсэл нь хүмүүсийн урагш ахиулах гэрэлт цамхаг байж ирсэн юм. Одоо дэлхий ертөнц ээдрээтэй хүнд үеийг туулж байна.
Хүнд байлаа ч гэсэн ирээдүйдээ итгэл дүүрэн байж, хүсэл тэмүүлэлтэй байж, алсыг харж, өрсөлдөөн сорилтыг идэвхтэй давж гарах хэрэгтэй гэжээ. Ли Чян хэлэхдээ, өнөөгийн үйл хэргийг бүтээж байж ирээдүйн сайн сайхантай золгоно.“Их 20"-ын гишүүд манлайлах үүрэг гүйцэтгэж, бодит үйл хэргийг гардан хийлцэж, одоогий нөхцөл байдлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Өнөөгийн хамгийн тулгамдсан зүйл бол хөгжлийн тухай сэдэв юм. Бид хөгжлийн асуудлыг макро бодлогын гол байранд тавьж, хамтын ажиллагааны бүтээлч механизм байгуулж, хөгжиж байгаа орнуудад бодитоор туслан, тэднийг ядуурлаас ангижрах, хөрөнгө мөнгө хуримтлуулах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүнсий аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг хөгжлийн сорилтуудыг даван туулахад нь туслах хэрэгтэй.
Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн түншийн харилцаа тогтоож, хамтын хөгжилд аюулгүй, тогтвортой олон улсын орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ.
“Их 20”-ын бүлэг үүрэг хариуцлагаа ухамсарлан олон улсын хамтын ажиллагаа, багтаамжтай, тогтвортой, хүн төвтэй хөгжлийг дэмжиж, хиймэл оюун ухаан зэрэг дижитал техникийн хэрэглээг нэмэгдүүлж, хүн төрөлхтөнд хүртээмжтэй байлгах хэрэгтэй гэж хуралд оролцогчид илэрхийлжээ. Хурлаар “Их 20" бүлгийн удирдагчдын Шинэ Делийн тунхаг"-ийг баталсан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.