Эхний найман сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт 27 их наяд юань давав
2023-09-08 10:26:00
Гаалийн ерөнхий газраас өнөөдөр, 9-р сарын 7-нд мэдээлснээр, энэ оны эхний найман сард Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 27 их наяд 80 тэрбум юаньд хүрч, мөн үеийн түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
Статистикаас харвал, оны эхний найман сард Хятадын импорт экспортын хэмжээ 27 их наяд 80 тэрбум юань болж өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар бага зэрэг буурсан байна. Үүний дотор экспорт 15.47 их наяд юань болж 0.8 хувиар өссөн. Харин импортын хэмжээ 11.61 их наяд юань болж 1.3 хувиар буурчээ. Наймдугаар сард импорт экспорт 3.59 их наяд юаньд хүрч, өмнөх сараас 3.9 хувиар нэмэгдэж тогтвортой байсан байна.
Гаалийн ерөнхий газрын Статистикийн шинжилгээний газрын дарга Люй Далян: Дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлт удаашралтай байгаа нөхцөлд Хятадын экспорт эхний найман сард өсөлтөө хадгалж, олон улсын зах зээлд эзлэх хувь тогтвортой байна. Сарын байдлын чиг хандлагаас харахад 7-р сард экспорт сэргэж 2 их наяд гаруй юаньд хүрч, 8-р сард цаашид өргөжин, гурван сар дараалан өссөн үзүүлэлттэй гарч байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.