Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ
2023-09-07 12:14:00
Улаанбаатар хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн юм.
ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" корпорациас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долоодугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулаад байна. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар есдүгээр сарын 6-нд ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын ус болон лаг дахин боловсруулах хамгийн том байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.