Торгоны замын үзэсгэлэн Дүньхуанд нээгдэв

2023-09-07 09:49:00

Өнөөдөр, 9 дүгээр сарын 6-нд Ганьсу мужийн Дүньхуан хотод торгоны замын олон улсын VI үзэсгэлэн нээгдэв. “Дэлхий дахины харилцаа холбоо: Соёлын харилцаа ба соёл иргэншлийн солилцоо” сэдэвт энэ үзэсгэлэн Дүньхуаны соёлыг өвлөн хөгжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.

 

Тус үзэсгэлэнд “Дүньхуаны форум” нэрийн дор “Торгоны замын соёлыг өвлөн уламжлах ба соёл иргэншлийн шинэ байдлыг цогцлоон байгуулах форум” зэрэг 13 хурал, арга хэмжээ зохиож, торгоны замын соёлын охь содон зүйлсийг гүнзгий судалж, соёлын өвийг хамгаалах жишиг, Дүньхуан судлалын чухал газар болгох зорилт тавьжээ.

 

Дүньхуаны соёлын үзэсгэлэн бол “Бүс ба зам”-ын соёлын солилцоог гол сэдвээ болгосон цорын ганц олон улсын соёлын үзэсгэлэн юм. Үзэсгэлэнг 2016 оноос жил бүр зохион байгуулдаг болжээ.

Уртнасан


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.