Ли Чян Хятад-Индонезийн бизнес эрхлэгчдийн оройн зоогт оролцож, үг хэллээ
2023-09-06 10:53:00
Синьхуа агентлагийн мэдээ: Тухайн орон нутгийн цагаар 9-р сарын 5-ны орой Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Жакартад Хятад Индонезийн бизнес эрхлэгчдийн оройн зоогт оролцож үг хэлэв.
Уулзалтад Индонезийн Хятад улстай хамтын ажиллагааг зохицуулах сайд Лухут болон хоёр орны бизнесийн салбарын 200 орчим төлөөлөгч оролцов.
Хятад, Индонезийн өндөр чанартай харилцаанд өргөн орон зай, саруул сайхан ирээдүй бий гэдгийг Ли Чян онцолжээ. Хятад улс Индонезийн талтай ногоон эрчим хүч, дижитал эдийн засаг, био анагаах ухаан, хиймэл оюун ухаан болон бусад салбарт өргөн хүрээнд, үр ашигтай хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд өндөр түвшний инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны хөгжилд тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв.
Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, Хятад улс нээлттэй байдлаа тууштай баталгаажуулж, орчин үеийн үйлчилгээний салбар зэрэг зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалж, зах зээлд чиглэсэн, дээд зэрэглэлийн бизнесийн орчныг хуулийн дагуу бүрдүүлнэ.
Индонез улс зах зээлээ үргэлжлүүлэн нээлттэй байлгаж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, төв голч бизнесийн орчныг бүрдүүлэхийг хүсэж байна гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.