Ши Жиньпин мэндчилгээ хүргэжээ
2023-09-05 15:56:00
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 4-нд "Хятадын олон улсын ухаалаг аж үйлдвэр-2023" экспод мэндчилгээ хүргэжээ. Тэрбээр, өнөө цагт интернэт, их өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, блокчэйн зэрэг шинэ технологид гүнзгий өөрчлөлт шинэчлэл хийгдэж, аж үйлдвэрийн дижиталчлал, хиймэл оюун ухаан, ногоон өөрчлөлт хурдсаж, ухаалаг үйлдвэрлэл, дижитал эдийн засаг эрчимтэй хөгжсөнөөр дэлхийн гол чухал нөөцийн хуваарилалт, аж үйлдвэрийн хөгжлийн загвар, хүмүүсийн амьдралын хэв маяг зэрэгт ихээхэн өөрчлөлт оруулсан байна.
Хятад улс дижитал эдийн засгийг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, дижитал технологи, бодит эдийн засгийн гүнзгий уялдааг тасралтгүй дэмжсээр ирсэн бөгөөд дижитал үйлдвэржилтийг ахиулж, интернетийн хүчирхэг орныг бүтээн байгуулах, дижитал Хятад улсыг цогцлохын төлөө эрчтэй урагшлуулж байна.
Хятадын улс дэлхийн улс орнуудтай хамтдаа дижитал эриний шинэ чиг хандлагыг мөрдөж, дижитал салбарын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн ухаалаг аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж, цахим ертөнц дэх хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, хамтдаа сайн сайхан ирээдүйтэй золгоход бэлэн байна гэжээ. "Хятадын олон улсын ухаалаг аж үйлдвэр-2023- экспо мөн өдөр Чүнчин хотноо нээгдсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.