Хятад улс орчин үеийн бүтээн байгуулалтынхаа ололт амжилтыг даян дэлхийтэй хуваалцана

2023-09-04 13:58:00

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-р сарын 2-ны өглөө 2023 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагийн хүрээнд болсон Дэлхийн үйлчилгээний худалдааны дээд уулзалтад видео илтгэл тавилаа. 

 

Тэрбээр хэлэхдээ, энэ жил Хятадын өөрчлөлт нээлтийн 45 жилийн ой тохиож байгаа бол цаашид Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг ахиулж, Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэн, улс орнуудын нээлттэй хамтын ажиллагаанд шинэ боломж олгоно.

 

Хятад улс дэлхийн улс түмэнтэй хамтаар үйлчилгээгээр нээлттэй, хүртээмжтэй хөгжлийг ахиулж, үйлчилгээний хамтын ажиллагаагаар харилцан уялдаа холбоо, интеграцчлалыг ахиулж, үйлчилгээний инновацаар хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлж, үйлчилгээг хуваалцах замаар илүү сайн ирээдүйг бүтээж, улмаар дэлхийн эдийн засгийг тогтвортой сэргэлтийн замд оруулахад бэлэн байна. Хятад маягийн шинэчлэлийн үр шимийг бид хуваалцах болно. Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд анхаарч, дотоодын хүчирхэг зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, өндөр чанартай үйлчилгээний импортыг идэвхтэй өргөжүүлж, мэдлэг шингэсэн үйлчилгээний экспортыг өргөжүүлэхийг дэмжин, Хятадын зах зээлийн том боломжоор дэлхийд шинэ хөгжлийн эрч хүч өгч, чанартай хөгжих замаар дэлхий дахинд илүү сайн үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.