Үйлчилгээний худалдааны нөөцийг цаашид дайчилж байна
2023-09-04 09:35:00
Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны 2023 оны үзэсгэлэн 9 сарын 2-нд Бээжинд эхлэх гэж байна.
155 мянган квадрат метр талбайд гадаад дотоодын 2200 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүнээ дэлгэж үзүүлэх юм. 2012 оноос хойш дэлхийн 196 улс, бүс нутгийн бизнесменүүд оролцож олон улсын хамтын ажиллагааг өргөтгөсөөр иржээ.
"Нээлттэй хөгжиж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртье" уриатай энэ жилийн үзэсгэлэн анх удаа "Хятадад хөрөнгө оруулах жил"-ийн арга хэмжээ зохиож, НҮБ-ын "Бээжингийн хөлөг онгоцыг хуулийн дагуу борлуулах конвенцид гарын үсэг зурах ёслол болно. Үзэсгэлэнд шинэ бүтээгдэхүүн, шинэ техник дэлгэж, шинжлэх ухаан технологийн инновацын үүргийг чухал байранд тавих юм. Хятадын эдийн засгийн ДНБ-нд үйлчилгээний худалдаа 50 гаруй хувийг эзэлдэг.
Хятадын үйлчилгээний худалдааны экспорт 2022 онд 6 их наяд юаньд хүрч, өмнөх жилээсээ 12.9 хувь нэмэгдэж, 9 жил дараалан дэлхийд хоёрт жагсаж байна. Энэ оны эхний хагас жилд Хятадын үйлчилгээний худалдаа нэмэгдэж, импорт экспорт 3.1 их наяд юаньд хүрч, өмнөх жилээсээ 8.5 хувь нэмэгджээ.
Үүнд оюуны өмчийнх 12.3 хувь өсөж, үйлчилгээний худалдааны 43.5 хувийг эзэлж байна. Сүүлийн үед гаднын эрэлт хумигдаж байгаа нь Хятадын үйлчилгээний худалдаанд тодорхой дарамт учруулж байна. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өрсөлдөөн ширүүсэж буй нөхцөлд энэ салбарын суурийг бэхжүүлж, гадаадад нээлттэй байлгаснаар нөөцөө дайчилж, худалдааны хүчирхэг орон байгуулах зорилтоо биелүүлэх юм
Үзэсгэлэнгийн үеэр үндэсний болон чөлөөт худалдааны хоёр төрлийн хил дамнасан үйлчилгээний худалдааны сөрөг жагсаалт гаргана. Үйлчилгээний худалдааны инновацтай хөгжих үндэсний хэмжээний үлгэр жишээ бүс байгуулж, гэрээгээр гадагшаа үйлчилгээ явуулдаг тусгай хот байгуулна. Их өгөгдөл, үүлэн тооцоолол, ухаалаг технологид түшиглэн хөгжүүлнэ. Ухаалаг ложистик, зайн эмчилгээ, цахим үзэсгэлэн зэргийг хөгжүүлж үйлчилгээний худалдааг шинэ түвшинд гаргана гэж Хятадын худалдааны яамны мэдэгдэлд дурджээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.