Худалдан авалтын менежерүүдийн индекс өсчээ
2023-09-04 09:06:00
Хятадын Ложистик болон худалдан авалтын Холбоо, Үндэсний статистикийн товчооны Үйлчилгээний салбарын судалгааны төвөөс өнөөдөр (наймдугаар сарын 31-ний өдөр) Хятадын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн наймдугаар сарын индексийг нийтэллээ.
Үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс гурван сар дараалан өсч, зах зээлийн эрэлт нийлүүлэлт сайжирч, эдийн засаг үргэлжлэн тогтвортой сэргэж, бизнес эрхлэгчдийн хүлээлт харьцангуй өөдрөг байгаа бөгөөд эдийн засгийн сэргэлт цаашид ч бэхжих юм байна.
Худалдан авалтын менежерүүдийн индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн макро эдийн засгийн ахисан түвшний хяналт-шинжилгээ болон эрт сэрэмжлүүлгийн үзүүлэлт юм. 50 хувиас дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлж, 50 хувиас доош бол эдийн засгийн агшилтыг илэрхийлдэг.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.