АНУ Хятадаас салахыг эрмэлзэхгүй гэсэн мэдэгдлээ хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна
2023-08-31 12:04:00
8-р сарын 30-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал даргалж, АНУ-ын Худалдааны сайд Раймондогийн Хятадад хийсэн айлчлалын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Ван Вэньбинь хэлэхдээ, Сайд Раймондогийн Хятадад хийсэн айлчлалын талаарх холбогдох мэдээллийг Хятад улс нийтэлсэн бөгөөд хоёр талын хэлэлцээ, уулзалтын үеэр Хятад Америкийн харилцаа, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны талаарх байр сууриа илэрхийлсэн юм.
Ван Вэнбинь танилцуулахдаа, Ерөнхий сайд Ли Чян өчигдөр Раймондо сайдтай уулзсан. Уулзалтын үеэр Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтаар хожих явдал гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлэх, аюулгүй байдалтай холбогдуулан шийдвэрлэх нь хоёр орны харилцаа, харилцан итгэлцэлд ноцтой нөлөө үзүүлээд зогсохгүй хоёр орны аж ахуйн нэгж, ард түмний ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж, дэлхийн эдийн засагт хохирол учруулна.
Хятад улс АНУ-тай эдийн засаг худалдааны салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг эрүүл саруулаар хөгжүүлэхэд бэлэн байна, Америкийн тал Хятадтай ижил чиглэлээр хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Байдены засгийн газар Хятад улс эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлэхийг дэмжиж байна, Хятадын хөгжлийг хазаарлах зорилгогүй, Хятадаас салахыг эрмэлздэггүй, Хятадтай харилцаагаа хэвээр хадгалж, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг хэвийн байлгахад бэлэн байна. Америк, Хятад хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхийг дэмжинэ. Мөн АНУ Хятадтай хиймэл оюун ухаан, цаг уурын өөрчлөлт, фентанилтай тэмцэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэж Сайд Раймондо илэрхийлжээ. Ван Вэньбинь цааш нь хэлэхдээ, Хятад улс дэлхийн хөрөнгө оруулалтын чухал газрын нэг хэвээр байна. Хятад дахь Америкийн худалдааны холбооны судалгааны үр дүнгээс үзэхэд Хятад дахь Америкийн компаниудын 66 хувь нь ойрын хоёр жилд Хятадад оруулах хөрөнгө оруулалтаа хадгалах буюу нэмэгдүүлэх болно.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.