Монгол улсаас Грек улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
2023-08-24 11:49:00
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм. Тэгвэл Африк Арабыг Европтой холбосон төв цэг Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа. Ингэснээр Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрджээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломжтой. Хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна.
Хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорас нар гарын үсэг зуржээ.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.