Төв аймагт боомын халдвараар хүн өвчилсөн нэг тохиолдол бүртгэгджээ
2023-08-24 11:32:00
Наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос 1 хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь наймдугаар сарын 23-нд ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байна. Голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийж байгаа юм.
Тус суманд 2023 оны 08 дугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
БООМ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.