Авлигал хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана

2023-08-18 11:29:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг нураана гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал, Авлигал хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгахаар болжээ. 

Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлэх юм байна. 

Мөн Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байдаг. Эдгээрийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарч, онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлнэ гэв. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.