Орон сууцанд гал гарч, түймрийн улмаас 93 настай иргэн амиа алджээ
2023-08-18 11:09:00
Улаанбаатар хотод өчигдөр гурван удаагийн гал түймэр гарчээ. Үүний улмаас нэг иргэн амиа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжны байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 22:41 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг 22:49 цагт очиход иргэний хоёр өрөө байр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ. Гал түймэрт 93 настай иргэн өртөж нас барсан байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.