Таван аймагт цэвэрлэх байгууламж барих 55 тэрбум төгрөгийг Польш улсаас зээлжээ
2021-12-14 12:55:00
Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монголын таван аймагт цэвэрлэх байгууламж барихаар болсон.
Уг байгууламжуудын зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч компаниудтай Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын хөгжлийн төвд уулзлаа.
Уулзалтын үеэр Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан "Дорнод, Говьсүмбэр, Завхан, Увс, Баян-Өлгий гэсэн таван аймгийн төв цэвэрлэх байгууламжийг Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэн барихаар болсон. 17.5 сая еврогийн дүнтэй зээлийг жилийн 0.15 хувийн хүүтэй авсан. Дэд бүтэц хөгжлийн гол эх үүсвэр. Шинэ цэвэрлэх байгууламжууд нь байгаль орчинд ээлтэй, агаар орчны бохирдлыг бууруулах ба аймгийн төвүүдийг орон сууцжуулах үндэс суурь нь тавигдаж байна. Мөн аймгийн төвүүдэд ажлын байр нэмэгдэж нийслэлийн төвлөрөл саарах зэрэг олон талын ач холбогдолтой" гэв.
Нийт таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихад 17.5 (55 тэрбум төгрөг) сая евро зарцуулна. Байгууламжуудыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ба Польш стандартын дагуу барих юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Сар шинийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр Бөхийн өргөөнд болно
Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна
Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Г.Ганбаатар: Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн нэмэгдлээр залилан хийж байна