Эрээний хил маргааш нээгдэнэ
2021-12-09 12:32:00
Өчигдөр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар эрээн дээр гацсан ачаатай тээврийн асуудалтай холбоотойгоор Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хил дээр очиж газар дээр нь ажиллаж байгаа талаар мэдээлсэн.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд өчигдөр хил дээр очиж газар дээр нь ажиллаж туршилт хийсэн байна. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагджээ. Энэ талаар ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин "Туршилт амжилттай болсон учир маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана. Одоогоор Эрээний талд гарсан байгаа 150 машин байна. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Туршилт хийсэн учир логистик дээр туршсан хоёр чингэлгийн хувьд ачаатай байсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг байхгүй” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.