З.Дашдаваа: Энэ онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн

2021-12-08 14:11:00

Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 болж байна.Энэ үеэр АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа “Авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд дунджаар 1300 орчим хэрэг шалгаж байгаа нь 6.5 дахин өссөн үзүүлэлт юм. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон нөхөн төлүүлэлтийн байдалд ч эрс өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. Үүнд АТГ-ын алба хаагчдын хичээл зүтгэлээс гадна ард иргэдийн оролцоо дэмжлэг, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал байсныг тэмдэгдэн хэлэхэд таатай байна” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.