Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хөгжлийн банкны сонсголд ирсэнгүй
2023-03-13 10:29:00
Хөгжлийн банкны гурав дахь шатны сонсгол өнөөдөр төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн сонсголоор АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Мах хөтөлбөр 2016 он, Тайж группын зээлтэй холбоотой багц асуудлуудаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсох юм. “Асем Вилла” төсөлтэй холбогдуулан нийт 12 хүнийг гэрчээр дуудсан.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн газрын дарга Г.Эрдэмбилэг, Скай резорт цанын баазын эцсийн өмчлөгч Ж.Оджаргал, Скай резортын гүйцэтгэх захирал А.Батсуурь, Оранж капитал компанийн хувьцаа эзэмшигч Т.Баяраа, Энержи ресурс компанийн Санхүүгийн захирал Б.Үлэмж, С.Цогтгэрэл нарыг дуудсан. Тэдгээрээс Г.Эрдэмбилэг, Скай резортыг төлөөлөн ТУЗ-ийн гишүүн Я.Пүрэвсүрэн, MCS группийн хуулийн албаны дарга Э.Уянга, Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Д.Үүрцайх нар оролцож байна.
Тус төслийн шийдвэр гаргалттай холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудсан ч очих боломжгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.
Тэрбээр албан бичигтээ “Миний бие Стэнфордын их сургуульд зочноор уригдан ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 13-нд болох нийтийн сонсголд цахимаар оролцох боломжтой” хэмээн бичжээ.
Энэ талаар хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Холбогдох эрх бүхий хүмүүс хүрэлцэн ирээгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очдог гэсэн хүн Хөгжлийн Банкны сонсголд ирсэнгүй” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ