Гурван настай хүүг зодсон Э нь өмнө нь хэрэг үйлдэж байжээ
2023-03-10 11:13:00
Ээжийнх нь хамтран амьдрагч гэх Э нь 3 настай хүүг зодсон асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Хүүгийн ээжийг гэмт үйлдлийг нуун далдалсан хэргээр шалгаж байгаа юм. Сэжигтэн Э өмнө нь хэрэг үйлдэж байжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна.
Хүүгийн шулуун гэдэсний хэсэгт цус хурсан хэмээн шинжээч эмч дүгнэсэн байна. Хүүгийн 6 настай ах эмээ өвөөгийн хамт байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн байгууллагаас түүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна.
Одоогоор гэмтлийн шалтгаан тодорхойгүй бөгөөд гурван настай хүүхдийн биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай байгаа юм байна.
Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ