14 настай хүү гар утсаа цэнэглэх үедээ оролдож, цахилгаанд цохиулан амиа алджээ
2023-03-09 14:35:00
Гар утсаа цэнэглэх үедээ оролдож, цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг Дорноговь аймагт гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8-ны 12:10 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт "Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ талаар тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Сайншанд суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая