Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2023-02-28 10:20:00
Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон тул Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Хатгал, Баянзүрх сумын иргэдийг мөсөн замаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөсөн. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн "Орхон-Сэлэнгийн бэлчир" гэх газар автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-ны 08.34 цагт хүлээн авсан байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн Хьюндэй Портер загварын автомашины хойд дугуй голын мөсөнд цөмөрч суусан байсныг нэг цагийн турш ажиллаж, татан гаргажээ.
Иргэд та бүхнийг гол, нууран дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая