Айлган, сүрдүүлж гар утасных нь кодыг гаргуулан, данснаас нь 18 сая төгрөг авчээ

2023-02-27 16:20:00

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагийн үед “Үл таних 20-25 орчим насны  хоёр хүн гар утсыг нь маань дээрэмдсэн. Улмаар айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18 сая төгрөгийг авсан байна" гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллав.

Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернет банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлсэн. Улмаар тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.