“Таван толгой” ХК нүүрсний амны үнийг 173.3 ам долларт хүргэлээ
2023-02-17 17:34:00
Засгийн газраас орон нутгийн өмчийн оролцоот “Таван толгой” ХК-д санхүүгийн зөрчил гарсантай холбогдуулан үйл ажиллагаанд нь хяналт тавихаар өнгөрсөн арванхоёрдугаар сард БЭТ томилсон. БЭТ-өөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ажиллаж байгаа юм. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын болон мөн оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Тавантолгой”ХК нь уурхайгаас олборлосон нүүрсийг Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар борлуулахын зэрэгцээ Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч аж ахуй нэгжүүдэд үнэ хаялцуулах замаар нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр анх удаа зохион байгуулжээ.
Ингэхдээ 100.000 тонн нүүрсийг тонн тутмыг нь 173.3 ам.доллараар борлуулсан байна. Өмнөх жилүүдэд тус компани уурхайн ам нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 100 хүртэлх ам.доллароор худалдаалж байсан бол энэхүү дуудлага худалдаагаар БНХАУ-ын Ганц мод боомтын хил нөхцөлөөр тонн тутмыг 173.3 ам.долларт хүргэсэн нь одоогийн дээд үнэ болж байна. Тодруулбал, тонн тутмын үнэ 73.3 ам.доллар буюу 73 хувиар өсчээ. Ташрамд, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрсний ам үнэ 113 ам.доллар байсан бол биржээр зарж 178.6-179.1 ам.доллар болгон өсгөж, үнээ 66.1 ам.доллароор өсгөжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая