Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсад 37 мянга хүрч, энэ тоо хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэв
2023-02-14 10:31:00
Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсноос хойш долоо хоног өнгөрөөд байна. Аврагчид нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг багасгаж эхэлжээ. Даваа гарагийн оройн мэдээгээр хоёр улсад нийт 37,000 гаруй хүн амь үрэгдсэн байна. Гэхдээ энэ тоо нь ч бас эцэслэсэн мэдээлэл биш аж. Туркийн Гамшгийн удирдлагын газрын мэдээлснээр тус улсад 31,643 хүн амь үрэгдсэн бол Сирийн баруун хойд хэсэгт, НҮБ-ын мэдээгээр амиа алдсан хүний тоо 5714-д хүрсэн байна.
НҮБ 800 мянга гаруй хүн хоол тэжээлийн дутагдалд орсон гэж мэдээлсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын эцсийн тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тус газар дахь тусламжийн агентлаг анхааруулж байлаа.
Хоёр улсын хүнсний нөөц дуусаж байгаа аж. Одоогоор Туркийн өмнөд хэсгийн Адана хотод ажиллаж байгаа нэгэн тусламжийн ажилтан шаардлагатай эд зүйлсийн асар урт жагсаалттай болсон бөгөөд дотуур хувцас, майхан, хөнжил хангалтгүй байгааг хэлжээ.
Түүнчлэн энэ долоо хоногт Турк, Сирид хүйтрэх төлөвтэй байгаа нь газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүс болон аврагчдад нэмэлт хүндрэл учруулж байна.
Бямба гарагт амь үрэгдэгсдийн тоо 28,000-д хүрэх үед НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс энэ тоо хоёр дахин буюу түүнээс ч их болох магадлалтай гэж мэдэгдэж байв.
Даваа гарагт Сирийн хойд хэсэгт орших Алеппо хотод айлчлах үеэрээ Мартин Гриффитс аврах ажиллагаа дуусаж, эрх баригчид амьд үлдсэн хүмүүст байр, хоол хүнс, сургууль, эмнэлгийн тусламж үзүүлэхэд анхаарлаа хандуулна гэж мэдэгджээ. Тэрээр мөн НҮБ ойрын хугацаанд тус улсын баруун хойд хэсэгт тусламжаа явуулж эхэлнэ гэв.
Тэрээр энэ гамшиг сиричүүдийн амьдралд тохиолдсон хамгийн таагүй зүйл гэдгийг хэлээд "Бид энд байгаа хүмүүст анхаарал халамж тавих нь юунаас ч илүү чухал байна" гэжээ. Мөн тэрээр олон улсын хамтын нийгэмлэг Сирийн баруун хойд нутагт байгаа хохирогчдод одоог хүртэл тусламж үзүүлээгүй байна гэв. Тусламж очоогүй нутгийн иргэд НҮБ болон бусад тусламжийн агентлагууд өөрсдийг нь зөнд нь орхисон гэж буруутгаж байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина