Монголчууд цагаан сар тэмдэглэхэд 550 тэрбум төгрөгийг  импортын бараанд зарцуулдаг

2023-02-09 16:51:00

Үндэсний статистикийн хорооноос Цагаан сартай холбоотой хэрэглээний үнийн багцын талаар мэдээлэл өглөө. Монголчууд цагаан сараар ойролцоогоор 1.2 их наяд төгрөг зарцуулах боломжтой гэсэн тооцоог тус хорооноос гаргажээ.

2019 онд нэг өрх 927 мянган төгрөг зарцуулдаг байсан бол 2020 оноос хойш 1.2 сая төгрөгийг зарцуулдаг болсон байна. 2022 оны эцсийн байдлаар манай улсад 960 мянган өрх байгаа бөгөөд нийт өрхийн зардал 1.2 их наяд төгрөг зарцуулдаг гэж тооцож болохоор аж.

Бүтцийн хувьд бор идээнд зарцуулж буй хэмжээ цагаан идээнээс их юм. Нийт 1.2 их наяд төгрөгийн 46 хувь буюу 550 тэрбум төгрөг нь импортын бараанд зарцуулагддаг байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.