Нурсан барилгаас дөнгөж төрсөн нярайг аварчээ
2023-02-08 10:43:00
Сирийн баруун хойд нутагт даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын нурангин доороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ.
Охины ээж газар хөдлөлт болсны дараахан амаржиж, хүүхдээ төрүүлээд өөд болсон гэж нэгэн хамаатан нь ярьжээ. Түүний аав, дөрвөн ах эгч, авга ах нь мөн амиа алдсан байна.
Жандарис хотын нэгэн барилгын нурангин доороос олдсон нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэжээ. Охины биеийн байдал тогтворжсон гэж уг эмнэлгийн эмч мэдээлсэн байна.
Охины гэр бүлийн амьдарч байсан байшин нь Жандарист 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан 50 орчим барилгын нэг юм. Сөрөг хүчний хяналтад байдаг тус хот нь Турктэй хил залгаа Идлиб мужид оршдог.
Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1800 даваад байгаа талаар Дамаскт төвтэй Засгийн газар болон “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага мэдээлсэн байна. “Цагаан дуулгатнууд”-ын сайн дурынхан сөрөг хүчний хяналтад байдаг газруудад тусламж үзүүлж байгаа аж.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эш татан “AFP” агентлагаас мэдээлснээр, Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 7800 давжээ. Туркт 5894 хүн, Сирид 1932 хүн амь эрсэдсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина