Б.Цэцэгсайхан: Орон нутгийн эмзүйчдээ дэмжиж ажиллана
2021-12-06 17:00:00
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 21 аймгийн эмзүйчдэд “Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг сайжруулах нь” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтад ЭМЯ, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, болон ЭЭХХЗГ-ын удирдлагууд хичээл заасан юм.
Сургалтын үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан орон нутгийн эм зүйчдээ дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.
Б.Цэцэгсайхан "Агентлаг байгуулагдсанаас хойш анх удаа 21 аймгийнхаа эм зүйчиддээ зориулсан сургалт зохион байгуулж байна. “Covid-19” цар тахлын хүнд үеийг давж, ачааны хүндийг үүрч ажиллаж буй эмзүйч нартайгаа уулзаж, санаа бодлоо солилцож, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид анхаарах асуудал, шийдлүүдээ ярилаа. Ирэх жил манай салбарын хувьд хамгийн чухал Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцэх тул хуулинд оруулах асуудлуудыг өнөөдөр ярьснаараа ач холбогдолтой юм” гэв.
Түүнчлэн сургалтад хамрагдаж буй 21 аймгийн эм зүйч нар байр сууриа илэрхийлсэн юм.
Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга, эмзүйч Ж.Тунгалаг: "Энэ сургалт маш онцлог, цаг үеэ олсон сургалт болж байна. Орон нутгийн мэргэжилтнүүдийн хувьд сургалтад суух хэрэгцээ шаардлага маш их байсан. Агентлаг маань маш чухал мэдээлэл бүхий сургалт зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ.
Мөн эмийн чанар, аюулгүй байдал, хангамжийн асуудлыг оновчтой зохион байгуулахад орон нутгийн түвшинд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадваржуулах, орон нутгийн мэргэжилтнүүдийн саналыг цаашдын төлөвлөгөөнд тусгаж ажиллахад чухал ач холбогдолтой сургалт боллоо гэдгийг оролцогчид онцоллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.