Эм зүйн салбарын бүсчилсэн хэлэлцүүлэг Орхон аймагт үргэлжилж байна
2021-11-08 17:06:00
ДЭМБ, ЭМЯ, ЭЭХХЗГ хамтран зохион байгуулж буй “Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, удирдлага зохион байгуулалт, чанар аюулгүй байдал” сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Тус хэлэлцүүлэгт Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдалд зах зээлийн тандалтыг хэрэгжүүлэх, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах болон холбогдох байгууллагын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудал яригдлаа.
Мөн “Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай” хуулийн шинэчилсэн найруулга, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааны чиглэл, зорилгыг сурталчлан танилцуулах илтгэлийг хэлэлцэж, холбогдох асуудлаар хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ болон эм зүйч, эм найруулагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эм биобэлдмэлийн улсын хяналтын байцаагч, эмнэлгийн эм зүйн албаны дарга нар оролцлоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.