АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор 33 хүнийг дайчлан байцаажээ

2022-11-17 11:22:00

Сүүлийн өдрүүдэд нүүрсний хулгайтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Хоёр хоногинй өмнө 2023 оны улсын төсвийг баталсантай холбоотой мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нүүрстэй холбоотой нууц гэх гэрээнүүдийг энэ ондоо багтааж нээлттэй болгох талаар мэдээлж байсан юм. 

Тэгвэл Авлигатай тэмцэх газар өчигдөр 11:00 цагаас эхлэн шөнийн 02:00 цаг хүртэл нүүрсний хулгайтай холбоотой 24 объектод үзлэг нэгжлэг хийж, 33 хүнийг дайчлан байцаажээ.

Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ын хэд хэдэн объектод нэгжлэг хийж, тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг байцаасан байна. Мөн нүүрсний хулгайтай холбоотой хэд хэдэн хүнийг яллагдагчаар татах, дайчлан баривчлах саналыг прокурорт хүргүүлэхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэргийг шалгаж байгаа. Мэдээллийг  прокурорын зөвшөөрөлтэйгээр өгнө гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.